Элчин сайдын мэндчилгээ

Манай шинэ вэб хуудсанд тавтай морилно уу. Бvтэц, дизайны хувьд шинэчлэгдсэн энэхvv вэб хуудас та бvхнийг Европын Холбоо болон ЕХ, Монголын харилцааны талаар ойлгомжтой, чанартай, сvvлийн vеийн мэдээллээр хангана гэдэгт найдаж байна.

Европын Холбооны Бээжин дэх Тєлєєлєгчийн газар Европын Холбоог Монгол Улсад тєлєєлдєг ба Брюссель хотноо Монгол Улсын элчин сайдын яам vйл ажиллагаагаа явуулдаг. ЕХ Монголын талын тvншvvдтэйгээ харилцаа холбоогоо улам идэвхжvvлэх зорилгоор 2006 оноос Хамтын ажиллагааны газраа Улаанбаатар хотноо ажиллуулж байна.

Бээжин, Брюссель хотоос манай бие бvрэлдхvvн Монгол Улсад байнга айлчилж ажилладаг нь Засгийн газар, иргэний нийгэм болон холбогдох бусад оролцогч талуудтай ойр дотно харилцааг бий болгоход хувь нэмрээ оруулсаар байна. Монгол Улс ЕСБХБ-ны (Европын Сэргээн Босголт Хєгжлийн Банк) зээлжих эрх бvхий орон болж, улмаар 2006 онд Улаанбаатар хотноо ЕСБХБ-ны Суурин тєлєєлєгчийн газар нээгдсэн явдал нь Европ, Монголын хамтын ажиллагааг улам бvр нэмэгдvvлж байна.

ЕХ Монгол Улсыг чухал тvншээ хэмээн vздэг бєгєєд энэ нь бидний олон талт харилцаа, хамтын ажиллагаанд тусгалаа олсоор ирсэн. Улс тєрийн дээд хэмжээний харилцаа нь жил бvр болдог ЕХ-Монголын улс тєр, худалдааны зєвлєлдєх уулзалтууд (“Хамтарсан Хороо”), тvvнчлэн Европын болон Монгол Улсын удирдлагуудын хэмжээнд хийгддэг єєр бусад уулзалтуудаар дамжин хэрэгждэг. 2010 оны 12-р сард Улаанбаатар хотноо vзэглэсэн Тvншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр бидний цаашдын харилцаа улам єргєн хvрээнд хєгжих боломжийг олгох юм.

ЕХ, Монгол Улсын харилцаанд тэмдэглэгдэх нэгэн чухал vйл явдал бол Ази-Европын Чуулга Уулзалтын (ASЕМ) vйл явцад Монгол Улс нэгдэх талаархи шийдвэрийг 2006 онд гаргасан явдал юм. ASЕМ дахь оролцоо нь Монгол Улсыг Ази-Европын улс тєр, эдийн засгийн хамтын ажиллагааны хvрээнд нэгтгэж, ингэснээр бидний харилцаа улам бэхжиж байна.

ЕХ нь Монгол улсын худалдааны гурав дахь томоохон тvнш болсон ба Монголын экспортын vйлдвэрлэл эрхлэгчид GSP+ (Хєнгєлєлтийн ерєнхий систем) хєтєлбєрийн хvрээнд ЕХ-ны зах зээлд бараа бvтээгдхvvнээ татваргvйгээр гаргах боломжтой болсон.

ЕХ, Монголын Улсын єнєєгийн хоёр талын хамтын ажиллагаа хєдєєгийн хєгжил болон хvний нєєцийн хєгжилд чиглэгдэж байна. Одоо хэрэгжиж буй хєтєлбєрvvдээр дамжуулан бид Монголын засгийн газартай хамтран хєдєєгийн ядуу иргэдийн амьдралын тvвшин, орлогын эх vvсвэрийг сайжруулахын тєлєє ажиллаж байна. Монголд зориулсан 2011-2013 оны олон жилийн баримжаалсан хєтєлбєрийн санхvvжилтийг 15 сая еврогоор баталсан.

Тvvнчлэн ЕК-оос бvс нутгийн болон ТББ-ын шугамаар дамжуулан хэд хэдэн жижиг тєслийг санхvvжvvлэн Монголд хэрэгжvvлж байна. Эдгээр тєслvvд эдийн засагт оролцогчид, иргэний нийгмийн байгууллагуудын чадвар, чадавхийг бий болгоход тодорхой хувь нэмэр оруулсаар байна.

Монголчуудад хvнд хэцvv бэрхшээл тохиолдсон цаг мєчид ЕХ байнга хамт байж, дэмжлэг туслалцаа vзvvлсээр ирсэн ба 2009-2010 оны євлийн зудын бэрхшээлийг даван туулахад зориулан 2.0 сая евро хандивлалаа. 2010 онд Европын Холбооноос хєгжил хамтын ажиллагаа болон хvмvvнлэгийн тусламжинд зориулан ойролцоогоор 8 сая евро зарцуулсан байна.

ЕХ-нд хандах Монгол Улсын сонирхол, Монгол руу чиглэх ЕХ-ны сонирхол, тєлєєлєл эн зэрэгцэн байнга єсєн нэмэгдэж байгааг харахад таатай байна. Монголын Засгийн Газар европын стандарт, нормыг Монголд нутагшуулах тал дээр ихээхэн сонирхолтой байгааг хараад бахархах сэтгэл тєрж байна. Энэхvv сонирхол бидний хоорондын харилцаа цаашид улам бvр ойртон нягтрах бат суурь болж єгєх юм.

Энэхvv вэб хуудас маань ЕХ-Монголын харилцааг илvv сайн ойлгуулахад тус дєхєм болох тєдийгvй бидний харилцааны єргєн агуулга бvхий асуудлуудаар мэдээлэл сайтай яриа хэлэлцvvлэг єрнvvлэх vндэс суурийг бий болгоно хэмээн найдаж байна.

Маркус Эдерер
Элчин сайд, Европын Холбооны Монгол ба Хятад дахь Тєлєєлєгчийн Газрын Тэргvvн