Улс төр, эдийн засгийн харилцаа
Ерєнхий чиг хандлага
1990-ээд оны эхээр Монгол оронд эхэлсэн улс тєрийн єєрчлєлт шинэчлэлийн тэр vеэс ЕХ, Монгол Улсын хоорондын харилцаа ихээхэн нааштайгаар хєгжиж эхэлсэн.
Монгол Улсаас ЕХ-нд суух Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ 1990 онд барьсан ба ЕК-ын Бээжин дэх Тєлєєлєгчийн газрын Тэргvvн 1991 онд Монгол Улсад суух элчин сайдаар томилогдсон. Европын Холбооны Бээжин дэх Тєлєєлєгчийн газар ЕХ-г Монгол Улсад тєлєєлж, Монгол Улс Брюссель хотноо элчин сайдын яам ажиллуулж байна. 2006 онд ЕХ-ны Хамтын ажиллагааны газрыг Улаанбаатар хотноо нээсэн.
ЕХ, Монгол Улсын хоорондын хамтын ажиллагаа Худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээр хvчин тєгєлдєр болсон 1993 оноос эхэлсэн. Анх таван жилийн хугацаагаар байгуулагдаж байсан уг хэлэлцээр єнєєдєр ямар нэг яриа хэлэлцээгvйгээр жил жилээр сунгагдан хvчин тєгєлдєр хэрэгжсээр байна. Талууд єєр хоорондоо экспортын тааламжтай нєхцлийг харилцан бий болгох, худалдаа, эдийн засгийн харилцааг хурдасгах чиглэлээр холбогдох арга хэмжээг судлах vvргийг хvлээсэн. Мєн тvvнчлэн энэхvv хэлэлцээр нь хvний эрхийг хамгаалах тал дээр тууштай байх зарчмыг оруулж єгсєн. Улаанбаатар, Брюссель хотноо Хамтарсан хорооны хуралдааныг єндєр дээд тvвшинд зохион байгуулж байхаар харилцан тохиролцсон ба тvvнээс хойш хуралдааныг тогтмол зохион байгуулж ирлээ.
ЕХ, Монгол Улсын хоорондын харилцаа сvvлийн жилvvдэд ихээхэн бэхжиж, цаашид ч улам эрчимтэй хєгжих чиг хандлага тавигдаж байна. ЕХ єргєжин тэлсэн явдал vvнд чухал нєлєє vзvvлсэн. ЕХ-нд шинээр элссэн хэд хэдэн гишvvн орнууд, тvvнчлэн ЕХ-д нэгдэх хvсэлтээ гаргаад байгаа зарим улс гvрнvvд Монгол Улстай уламжлалт ойр дотно харилцаатай, Улаанбаатар хотод байнгын тєлєєлєлтэй байдаг. Одоогийн байдлаар ЕХ-ны гишvvн таван улсын элчин сайдын яам Улаанбаатар хотноо vйл ажиллагаа явуулж байна. Тvvнээс гадна Нидерланд болон Польш улсын элчин сайдын яамны тєлєєлєл Монголд байдаг. ЕХ-ны есєн улсад Монгол Улсын элчин сайдын яам vйл ажиллагаагаа явуулдаг. Монгол Улс ЕСБХБ-ны (Европын Сэргээн Босголт Хєгжлийн Банк) зээлжих эрх бvхий орон болж, 2006 онд Улаанбаатар хотноо ЕСБХБ-ны Суурин тєлєєлєгчийн газар нээгдсэн нь Европ, Монголын хамтын ажиллагааг улам бvр нэмэгдvvлж байна.
ЕХ, Монгол Улсын харилцаанд тэмдэглэгдэх нэг чухал vйл явдал бол Ази-Европын Чуулга Уулзалтын (ASЕМ) vйл явцад Монгол Улс нэгдэх талаархи шийдвэрийг 2006 онд гаргасан явдал юм. ASЕМ дахь оролцоо нь Монгол Улсыг Ази-Европын улс тєр, эдийн засгийн хамтын ажиллагааны хvрээнд нэгтгэж, улмаар бидний харилцаа улам бvр хєгжин бэхжих болно.
ЕХ, Монголын Улсын хоорондын харилцаа эрчимтэй хєгжиж байгаагийн тод илрэл бол 2010 оны 12-р сард Тvншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг vзэглэсэн явдал юм.
ЕХ, Монгол Улсын хоорондын улс тєр, худалдаа, хамтын ажиллагааны харилцааны талаар дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл энэхvv вэб хуудасны холбогдох хуудсуудыг vзэх, эсвэл Европын Комиссын Гадаад Харилцааны вэб хуудсанд зочилно уу.
Холбоос: http://www.eeas.europa.eu/mongolia/index_en.htm