Хэвлэл, мэдээлэл

ЕХ-ны Хятад болон Монгол улс дахь Тєлєєлєгчийн газрын хэвлэл, мэдээллийн хэлтэс нь хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ЕХ, тvvний бvтэц зохион байгуулалт, бодлогын талаар мэдээлэл хvссэн шуудан, факс, электрон шуудангаар ирvvлсэн хvсэлтэд хариу єгнє. Европын Холбооны Тєлєєлєгчийн газрын vvрэг, ЕХ ба Монгол Улсын хоорондын хамтын ажиллагааны хєтєлбєрvvд болон бидний хоёр талын харилцааны бусад асуудлуудад тусгайлан анхаарал хандуулдаг. Тvvнчлэн бид олон нийтийн зvгээс ирсэн хvсэлтэд ч хариу єгдєг. Гагцхvv цаг хугацааны хувьд жаахан саатаж магадгvй юм. Та бvхэн хvсэлтээ англи, франц эсвэл герман хэлээр илгээнэ vv.
Мэдээллийн хэлтэс хvссэн мэдээллийг тань гаргаж єгєх боломжгvй тохиолдолд ЕХ-ны єєр бусад мэдээллийн эх сурвалжийн холбогдох утас, эсвэл интернет хаягийг санал болгоно.
Улаанбаатар дахь Хамтын ажиллагааны газарт мєн тvvнчлэн хандаж болно. Тус Газар нь ЕХ, Монголын холбоотой асуудлуудад хариу єгєх боломжтой. Монгол хэл дээр мэдээлэл авахыг хvсвэл Хамтын ажиллагааны газарт эхэлж хандах нь зvйтэй.

Европын Комиссоос эрхлэн гаргасан хэвлэгдмэл материал vнэ тєлбєргvй



Ихэвчлэн англи хэл дээр хэвлэгдэн гардаг vнэ тєлбєргvй мэдээлэл, сурталчилгааны материалыг хvсэлтийн дагуу тvгээх боломжтой. Эдгээр материал нь ЕХ, тvvний зохион байгуулалт, бодлогын талаархи мэдээллийг багтаасан байдаг. Тодорхой чиглэлээр, тухайлбал, хєдєє аж ахуйн бодлого, мэдээллийн нийгэм, дотоодын зах зээл, судалгаа, эдийн засаг ба мєнгєний бодлого, хєгжил ба хvмvvнлэгийн тусламж, єргєжилт, гадаад харилцаа, худалдаа, эрvvл мэнд, хэрэглэгчийг хамгаалах, бvс нутгийн бодлого, боловсрол, соёл, тєсєв, байгаль орчин, хууль зvй ба дотоод хэрэг, ажил эрхлэлт болон нийгмийн харилцааны сэдвээр гаргасан хэвлэмэл хуудсуудыг авч болно.

Харилцах хаяг:

Ерєнхий хvсэлтийг дараахи хаягаар илгээнэ vv.
delegation-china-mongolia@ec.europa.eu
Утас: + 86 10 84548000

Тєлєєлєгчийн газрын шуудангийн хаяг
Delegation of the European Commission to China
15 Dongzhimenwai Dajie, 100600 Beijing, China

Улаанбаатар дахь Хамтын ажиллагааны газар
О. Сугар
Улаанбаатар хот, Сvхбаатар дvvрэг, 1-р хороо, Г. Чагдаржавын гудамж 9
Ориент Плаза, 203 тоот єрєє
Утас/факс: +976-11-312863
Гар утас: +976-9905 5990
Э-шуудан: eu-office@magicnet.mn

Европын Холбооны талаархи ерєнхий мэдээлэл

Европын Холбоо болон тvvний институтын єєрийн явуулж буй vйл ажиллагааны талаар хэвлэл мэдээлэл болон олон нийтийг сvvлийн vеийн мэдээллээр хангах зорилго бvхий маш сайн вэб хуудастай. Эдгээр сайтуудаас хэвлэлийн мэдээлэл, хэлсэн vг, аудио болон видео файлууд, тєрєл бvрийн институудын vйл ажиллагааны талаархи бvрэн хэмжээний тайлбарыг олж авах боломжтой. Баруун талд байгаа холбоосыг vзнэ vv.