Виз

Шенгений виз

Шенгений бvс

Шенгений бvсэд ЕХ-ны гишvvн 22 улс (Австри, Бельги, Чех, Дани, Эстони, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Итали, Латви, Литва, Люксембург, Мальт, Нидерланд, Польш, Португали, Словак, Словени, Испани, Швед), тvvнчлэн Норвег, Исланд, Швейцарь улс багтдаг.

Энэ нь Шенгений визээр та эдгээр улс орнуудад зорчиж болно гэсэн хэрэг. Шенгений визийг зарчмын хувьд нэг, хоёр, олон удаа орохоор мэдvvлж болно. Гэхдээ, таны оршин суух хугацаа шенгений гэрээний орнуудад нэвтэрсэн єдрєєс эхлэн хагас жилд 90 хоногоос хэтэрч болохгvй.

Эрх бvхий Элчин сайдын яам, эсвэл Ерєнхий консулын газар

Зорчих гэж буй гол улсын Элчин сайдын яам эсвэл Ерєнхий консулын газар нь визийн асуудлыг шийдвэрлэх эрх бvхий байгууллага юм. Зорчих гэж буй гол улсыг тодруулах боломжгvй бол хамгийн удаан хугацаар зорчих тухайн улсын элчин сайдын яаманд визийн мэдvvлгийг єгнє. Шенгений бvсийн єєр єєр орнуудад зорчих хугацаа єєр хоорондоо ижил тэнцvv байх тохиолдолд, хамгийн эхэнд зорчих улсын элчин сайдын яаманд визээ мэдvvлнэ.

Монгол дахь Германы Элчин сайдын яам Шенгений хамтын ажиллагааны хvрээнд Шенгений гишvvн хэд хэдэн улсыг тєлєєлдєг. Илvv тодорхой мэдээллийг Улаанбаатар хот дахь Германы ЭСЯ-наас авна уу.