Ураны олборлолт ба уран баяжуулах үйлдвэрлэлийн талаарх ЕХ ба Монгол Улсын хамтын ажиллагааны төсөл
ТӨСЛИЙН НЭР: Монгол Улсад ураны олборлолт ба уран баяжуулах үйлдвэрлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх (INSC MN3.01/11)
2017-01-11, Улаанбаатар – Өнөөдөр Европын Холбооны (ЕХ) санхүүжилттэй Монгол Улсад ураны олборлолт ба уран баяжуулах үйлдвэрлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх төсөл амжилттай хэрэгжлээ. Төслийг үндсэн хамтрагч байгууллага болох Монгол Улсын Цөмийн энергийн комисстой (ЦЭК) нягт хамтран хэрэгжүүлсэн.
Төслийг "Amec Foster Wheeler Earth & Environmental UK Ltd." (консерциумын зонхилох компани) болон "WISUTEC GmbH" (Герман) компаниудын консерциум 2014 оны 7-р сараас 2017 оны 1-р сар хүртэлх хугацаанд хэрэгжүүллээ.
Өчигдөр 2017 оны 1-р сарын 10-нд уулзалт семинар хийсний дараа өнөөдөр энэхүү төслийн эцсийн уулзалтыг хийж, үндсэн үр дүнгээ дүгнэж, Монголын талын олон сонирхогч байгууллагын төлөөлөгчдөд тараалаа.
Төслийн ерөнхий зорилт нь Монгол Улсад ураны олборлолт ба уран баяжуулах үйлдвэрлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх , түүнийг хэрэгжүүлэх хүний нөөцийг хөгжүүлэх талаар хамтран ажиллахад оршиж байв.
Төслийн тусгай зорилтууд нь Монгол Улсын цацрагийн аюулгүй ажиллагаа хариуцсан тохируулагч эрх бүхий байгууллага болон уран олборлох ба баяжуулах байгууламжийн зохицуулалт болон хяналтыг хэрэгжүүлэхэд оролцдог бусад байгууллагад тусалж, Монгол Улсын тохируулагч байгууллагын стандарт болон практикийг ЕХ болон олон улсын шилдэг практикийн дагуу дэмжихэд оршиж байлаа.
Төсөлд ЕХ болон Монгол Улсын техникийн болон шинжлэх ухааны салбарын арвин туршлагатай 10 мэргэжилтэн оролцож тохируулагч эрх бүхий байгууллагад ураны олборлолтын талаарх дүрэм, хаягдлын менежмент, цацрагийн болон байгаль орчны хамгаалалт, хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторинг болон бусад чиглэлээр ураны олборлолт ба уран баяжуулах үйлдвэрлэлд тусгайлан зориулсан техникийн зөвлөмж боловсруулахад нь тусалж ажилласан. Төслийн үйл ажиллагаанд мөн тохируулагч эрх бүхий байгууллагын дотоод журмыг боловсруулахад туслах, Монгол Улсад ирээдүйд ураны олборлолт ба уран баяжуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн өргөдлийн баримт бичгийг хянахад туслах ажлууд орсон.
Монголын Хүлээн авагч талын байгууллагад дамжуулах ноу-хаугаа нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар хотод болон хилийн чанадад Канад, Австрали, Герман, Унгар зэрэг улсуудад хэд хэдэн сургалт зохион байгуулсан.
Төслийн хүрээнд Европын болон Монголын мэргэжилтнүүд нягт хамтран ажилласнаар дараах үр дүнд хүрсэн:
- Ураны олборлолт ба уран баяжуулах үйлдвэрлэлийн дүрмийн төслийг, дүрмийн хэрэгжилтийг дэмжих техникийн зөвлөмжийн хамт боловсруулсан. Төслийн талаар санал, шүүмж хүлээн авах зорилгоор ЦЭК-ын вэбсайтад дараах хаягаар олон нийтэд нээлттэй байршуулсан: http://www.nea.gov.mn/content/show/id/900
- Уран олборлох ба баяжуулах байгууламжийн зохицуулалт болон хяналтыг хэрэгжүүлэхэд оролцдог тохируулагч эрх бүхий байгууллагуудын дотоод журмыг боловсруулсан
- Эрх зүйн орчныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөц, мэдлэг/чадварыг тогтоож, ЦЭК болон уран олборлох ба баяжуулах байгууламжийн зохицуулалт болон хяналтыг хэрэгжүүлэхэд оролцдог бусад байгууллагын төлөөлөгчдийг хамарсан өргөтгөсөн сургалт зохион байгуулсан
- ЦЭК-ын уран олборлох ба баяжуулах байгууламжийн хяналт хэрэгжүүлэх ба зөвшөөрөл олгох чадавхыг дээшлүүлсэн
Тус төслийг Европын Холбоо Цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (INSC) шугамаар санхүүжүүлсэн болно. Цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цөмийн тохируулагч байгууллагууд болон цөмийн байгууламжийн операторуудад дэмжлэг үзүүлж, цацраг идэвхт хаягдлыг аюулгүй тээвэрлэх, боловсруулах, цуглуулах, ашиглалтаас гаргах стратеги боловсруулах ба цацрагийн үр дагавар бүхий ослоос сэргийлэхэд дэмжлэг үзүүлж, олон улсын хамтын ажиллагааг дэмждэг. http://ec.europa.eu/europeaid/funding/funding-instruments-programming/funding-instruments/instrument-nuclear-safety-cooperation_en
Төслийн баримтууд
Төслийн нэр: "Монгол Улсад ураны олборлолт ба уран баяжуулах үйлдвэрлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх" (INSC MN3.01/11)
Төслийн үргэлжилсэн хугацаа: 31 сар
Энэ төслийн талаар илүү их мэдээлэл хүсвэл:
ЕХ: Ноён Мартин Андерсен, Хөтөлбөрийн менежер (INSC), Martin.Andersen@ec.europa.eu
ЦЭК: Ноён Энхгэрэл Нямдаваа, Төслийн удирдагч, e.nyamdavaa@nea.gov.mn
Amec Foster Wheeler Earth & Environmental UK Ltd.: Др. Христиан Күнцэ, Төслийн менежер, kunze@iaf-dresden.de
Монгол Улсад ЕХ-ны үйл ажиллагааны талаар илүү их мэдээлэл олж авахыг хүсвэл: