Европын хөгжлийн банкны 120 сая ам.долларын санхүүжилт бүхий Монгол дахь салхин станц
Монгол улсын нутаг дэвсгэр дэхь Сайншандын салхин станц нь Монгол улсын хувьд гурав дахь удаагийн хувийн санхүүжилт бүхий салхин станц бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчдээс 120 сая ам.долларын багц санхүүжилтээр хийгдэж байна.
Сайншанд салхин парк ХХК нь Улаанбаатараас зүүн урагшаа 460 километрт орших Говьд Франц улсын эрчим хүчний тэргүүлэгч компани болох ЭНЖИЭ /ENGIE/-ийн дэмжлэгтэй, төсөл болосруулагч Германы Ферростаал /Ferrostaal/компани, Данийн уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан /ДУАХОС/, Монголын бизнес эрхлэгч Даваанямын Раднаабазар нарын хамтарсан төсөл нь Европын Хөрөнгө Оруулалтын Банк /ЕХОБ/, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /ЕСБХБ/ хамтарсан урт хугацааны санхүүжилтийг авахаар боллоо.
Зээлдүүлэгч тал нийт төслийн 78.5 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор зөвшилцсөн бөгөөд үүнд ЕХОБ-наас 47 сая ам.долларын санхүүжилтийг олгож байгаа ба эхний хувь оролцоонд ЭКФ /EKF/ Данийн Экспортын Агентлаг баталгаа олгон, төлөөлөгчөөр НОРД/ЛБ /NORD/LB/ банк оролцож, ЕСБХБ /EBRD/ 31.5 сая.ам.долларын санхүүжилтийг хийж байна.
Сайншандын Салхин Станцын үйл ажиллагаа эхлэснээр цаашид Монгол улсын нүүрстөрөгчийн хаягдлын бууруулах, цахилгаан эрчих хүчний хүлээгдэж буй эрэлтийг хангахад чухал хувь нэмэр оруулах болно. Энэхүү төсөл нь Монголын сэргээгдэх эрчим хүчний чадавхийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх ба Монголын улсын Засгийн газрын 2020 он гэхэд нийт эрчим хүчний 20 хувь, 2030 он гэхэд 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилгод хүрэхэд туслаж буй явдал юм.
Европын Хөрөнгө Оруулалтын Банкны дэд ерөнхийлөгч ноён Жонатан Тэйлор /Jonathan Taylor/ хэлэхдээ “Европын Хөрөнгө Оруулалтын Банк нь Азид цаг уурын өөрчлөлттэй холбоотой хөрөнгө оруулалтыг дэмжин ажилладаг бөгөөд Монгол улсын нүүрсний хэрэглээг орлох салхин эрчим хүчний хөгжилд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Сайншандын салхин станц нь дэлхийн тэргүүлэх технологийг ашиглах ба салхин эрчим хүч нь алслагдсан бүс нутгийн цаг уурт гарч буй сөрөг өөрчлөлтүүдийг бууруулах болно” хэмээжээ.
Европын холбооны элчин сайд ноён Ханс-Дайтмар Швайзгүт /Hans-Dietmar Schweisgut/ онцлон “Монгол улс, Европын холбоо нь Францын цаг уурын хэлэлцээрт оролцогчид юм. Сайншандын шинэ салхин станц нь нүүрстөрөгчийн хаягдлыг сэргээгдэх эрчим хүчээр бууруулах энэхүү ажил нь Монгол Европын хоорондын хамтын ажиллагаа нэмэгдэж буйг илэрхийлж байна. Европын санхүүгийн болон техникийн мэргэжилтнүүд Монголын талын түншүүдтэй хамтран Говийн цаг уурын өөрчлөлтийг бууруулахад нягт хамтран ажиллаж байна” гэжээ.
Сайншандын салхин станцын инженер, худалдан авалт, барилгын ажлын гэрээлэгчээр Хятадын Машин Инженерийн Корпораци /ХМИК/ ажиллана. Уг станц нь 25 Vestas салхин систесийг ашиглан 110 вольтын 2.2 мегаватын хөдөлгүүр бүхий 55 мегават сэргээгдэх эрчим гаргах хүчин чадал бүхий 200,000 тонн нүүрстөрөгчийн хаягдлыг бууруулахаар тооцоологдож байна. Салхин станцын барилгын ажил энэ зуны сүүлээр эхлэх бөгөөд 2018 оны сүүлээр дуусах төлөвлөгөөтэй ба дараагийн 3 жилд салхин станцыг ойролцоох салхины хүчийг судлах судалгааны хийгдэнэ. Салхин станцын секунд дахь дундаж салхины хурд нь салхин эрчим хүчний үүсгэвэр болох юм.
Төслийн хүрээнд орон нутгийн иргэдтэй хамтран боловсруулсан байгаль орчны нөлөөллийг үнэлгээг холбогдох улсын байгууллагаар баталгаажуулсан болно. Санхүүжүүлэгч ЕСБХБ, ЕХОБ, Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/ болон Экваторын зарчим, олон улсын стандартын дагуу зээлдэгч тал олон улсын стандартад нийцсэн байгаль орчин, нийгмийн удирдлагын цогц системын боловсруулахаар тохиролцсон.
Европын Хөрөнгө Оруулалтын Банк Монгол улсад 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж, нийслэл Улаанбаатар хотын усны дэд бүтцийн ажилд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
ЕХОБ нь сэргээгдэх эрчим хүчний Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд өнгөрсөн жил салхи, геотермик буюу газар доорхи дулаан, нарны болон усны эрчим хүчний төслүүдэд нийт 3.9 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг хийсэн.